Guangzhou institute

Сэтгэгдэл

Оюутан: Г.Сэрчмаа

Хөх хотын Багшийн Их Сургуулийн Сэтгэл Судлалын
4.5/5

Гуанжоу институтад сурагчиддаа маш их сэтгэл гаргадагт мөн цаг үргэлж тусалж дэмждэгт болон боломж бололцоо уян хатан байдагт их талархадаг. Гуанжоу институтад мөн нэг зорилготой хүүхдүүдтэй нэгдсэндээ их баяртай байгаа.

4.5/5

Сайн байцгаана уу? Намайг Батбаатар гэдэг. Гуанжоу Институтад суралцаад 3 сар болж байна. Суралцахад үнэхээр тохиромжтой орчинтой бөгөөд багшийн заасан хичээл маш ойлгомжтой эмх цэгцтэй заадаг учраас хятад хэлийг сурахад тийм ч хэцүү биш байгаа тиймээс хятад хэлийг сурахыг хүссэн хүн бүхэн зориод ирээрэй. Найрсагаар үр дүнтэй ажилладаг байгууллагадаа болон хятад хэлний Наранцэцэг багшдаа цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье!

Б.Батбаатар

Хөх хотын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Уул Уурхайн Инженерийн ангийн оюутан

Б.Халиун

Өвөрмонголын Их Сургуулийн Аялал жуучлалын Удирдлагын ангийн оюутан
4.5/5

Сайн байна уу? Миний нэрийг Халиун гэдэг. Би Гуанжоу институтад хятад хэл сураад 2-3 сар болж байна. Энэ хугацаанд маш мх юм сурч авсан. Хятад хэл сурах олон жилийн минь мөрөөдөл биеллээ олж байгаад би маш жаргалтай байгаа. Мөн энэ мөрөөдөлд минь хичээлээ маш ойлгомжтой болон хөгжилтэйгээр зааж тусалж байгаа багшдаа маш их талархаж байна. Өгч байгаа даалгаврууд өмнө нь орсон хичээлүүдтэй маш сайн уялдаа холбоотой бөгөөд бүгд маш үлдэцтэй байгаа. Цаашид бас илүү хичээж сурах болно. Ийм учраас би маш сэтгэл хангалуун байгаа.

4.5/5

Гуанжоу институтад явснаар дэлхийн маш том гүрний хэлийг ойлгомжтой болон сонирхолтой, хөгжилтэй байдлаар суралцаж байгаа нь үнэхээр үлдэцтэй бөгөөд үр дүнтэй байгаа. Сургалтын багш нар болон бусад ажилчид нь маш найрсаг ханддагт нь талархаж байна. Хил одоо болтол нээгдээгүй байгаа ч энэ иститутаас хятад хэлийг маш хурдтай эрчимтэйгээр сурч чадаж байгаадаа баяртай байна. 😊

Т.Эрдэнэмөнх

БНХАУ-ийн Сүжөү хотын Технологийн Их Сургуулийн оюутан

О.Маралмаа

Өвөрмонголын Хөдөө Аж Ахуйн Сургуулийн оюутан
4.5/5

Сайн байна уу? Би Гуанжоу институтад сураад 3 сар болж байна. Наранцэцэг багшийн заах арга барил маш сайн ойлгомжтой заадаг Гуанжоу институтын хамт олон бүх юм нв дээр тусалж дэмждэг учраас хятад хэлийг сурахад тийм ч хэцүү биш байгаа.

4.5/5

Би Гуанжоу их сургуулийн хятад хэлний HSK1ээс HSK3 анги хүртэллээ сурч байна. Хятад хэлний багш Наранцэцэг багш маань хүүхэд бүртэй тулж зааж тусалж дэмждаг. Мөн түүнчлэн Гуанжоу их сургуулийн хамт олон үнэхээр их найрсаг сурч хөгжих орчинг маш сайн бүрдүүлсэн. Үнэндээ хичээлийн цаг маш хурдан өнгөрдөг. Хөгжилтэй арга барилаар сурч байгаадаа баяртай байна. Гуанжоу Их сургуулийн хамт олондоо баярлалаа. Хүнд гэх хятад хэлээр одоо өөрийн танилцуулах өргөн хэрэглээний яриаг ойлгож ярьж чаддаг болсон.❤️

Э.Ням-Очир

Хөх хотын Анагаах Ухааны Их Сургуулийн уламжлалт анагаах ухааны ангийн оюутан

Т.Амарболд

БНХАУ-ийн Сүжөү хотын Технологийн Их Сургуулийн оюутан
4.5/5

Би Гуанжоу сургуульд хятад хэлний сургалтанд сураад 4 сар болж байна. Юун түрүүнд Хятад хэл сурахад ямагт туслаж байдаг багш болон ангийхандаа маш их баярлалаа. Одоо сурч байгаа зүйл маань амьдралд хэрэг болно гэдэгт итгэдэг. Багшийн заах арга барил маш их тааллагддаг шүү.

4.5/5

Уг сургуульд сураад 4 сар болж байна. Анх удаагаа Хятад хэл сурч байгаа нь шинэлэг санагдаж байна. Хичээл зааж буй багшийн арга барил их таалагдаж байгаа. Мөн сургуулийн хичээлийн хөтөлбөр ойлгоход хялбар, эмц цэгцтэй. Гэрийн даалгаврыг зөв оновчтой өгч ангидаа сурсан зүйлээ илүү сайн бататгаж чаддаг. Сургуулийн багш ажилчиддаа баярлалаа.

З.Пүрэвсүрэн

БНХАУ-ийн Сүжөү хотын Технологийн Их Сургуулийн оюутан

О.Алтанбагана

БНХАУ-ийн Сүжөү хотын Технологийн Их Сургуулийн оюутан
4.5/5

Сайн байцгаана уу? Намайг Олонхүүгийн Алтанбагана гэдэг. Би 12-р анги төгсөөд Гуанжоу институтад элсэн суралцсан. Гуанжоу институтад элсэн суралцсанаар маш олон боломж бий болсон. Багш нарын заах арга барил маш их таалагдсан. Хэдий одоогоор Ковид19-н үед хятад хэлний бэлтгэлдээ цахимаар хичээллэж байгаа ч удахгүй танхимаар хичээллэнэ гэдэгт итгэлтэй байна.

4.5/5

Би Гуанжоу институтэд сурах нэг жилийн хугацаандаа Маркетинг менежмент, интернет худалдаа, хүний нөөц гэсэн мэргэжлийн ангиудад сууж байсан. Мөн давхар хятад хэл англи хэлний сургалтанд нь сууж байсан. Би ирээдүйд хэрэгтэй мэдлэгээ 15 настай байхдаа олж авсандаа үнэхээр баярладаг. Энэ сургуулийн Шүрэнцэцэг багшдаа их баярладаг. Бусад багш нартаа ч баярладаг. 14 15 настай хүүхэд энэ том их сургуулийн сэдвийг ойлгоход тун хэцүү харин багш нар маань сэтгэл гаргаж надад ойлгуулахыг хичээж зарим нь хичээлийн дараа ч миний ойлгоогүй зүйлсийг зааж өгдөг үнэхээр мундаг багш нар байсан.

Б.Батхаан

БНХАУ-ийн Газрын Тосны Их Сургуулийн оюутан