Танилцуулга

БНХАУ-д суралцах хүсэлтэй оюутнуудад боловсролын сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

БНХАУ-н томоохон Их Дээд сургуулиудтай хамтын ажиллагаа явуулж нийт 350 гаруй суралцагчдыг Их Дээд Сургуульд элсүүлж чадсан. 

Жил бүр Монгол улсаас тогтмол 100 гаруй оюутнууд манай байгууллагаар үйлчлүүлж байна.

Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн хувьд Гуанжоу Институт нь оюутнуудад элсэхийг хүсч буй их сургуулийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг санал болгодог.

Хэрхэн ажилдаг вэ?

Одоогоор 700+ гаруй элсэгчдийг бүртгэн сургалт, зөвлөгөө өгч, элсүүлсэн байна.

01

Сургалт

Хэрвээ та хятад хэлний мэдлэггүй, хятад хэл үзэж байгаагүй бол Гуанжоу Институтийн олон жилийн туршлагатай , мэргэжлийн багш нартай Хятад хэлний сургалтанд хамрагдах боломжтой.
02

Хүсэлт илгээх

Хятад хэлний оноотой суралцагч нарыг хамтын ажиллагаатай 150 гаруй шилдэг Их Дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ 100% хүртэлх тэтгэлэгт хөтөлбөрт шаардлагатай бүх үйлчилгээг үзүүлэн сонгосон мэргэжлээр нь хүсэлт явуулна
03

Урилга

Бид 2-3 жилийн БНХАУ-руу оюутнуудыг элсүүлж байсан туршлагатай учраас таны хүссэн их дээд сургууль руу 100% найдвартай элсүүлж, суралцах урилга хүлээн авдаг.
04

Суралцах

Урилга ирсний дараах виз гаргуулах, тийз захиалах, сургуультай болон багш нартай шат дараалалтай холбогдох гээд их дээд сургуулиа амжилттай төгсөх хүртэлх бүхий л шаардлагатай бүх үйлчилгээг үзүүлэн холбоотой байна.

Хамт олон

Гуанжоу Институт нь элсэгчдийн нөхцөл байдал болон өөрсдийн хүсэл сонирхолд тулгуурлан тохиромжтой хөтөлбөрийг санал болгодог. Эрч хүчтэй, нээлттэй сэтгэлгээтэй олон улсын мэргэжлийн зөвлөхүүдийн баг ажилчидтай бөгөөд манай ажилчдын 80 хүртэлх хувь нь Англи, Хятад хэлтэй ба олон улсын оюутнуудад ч гэсэн онлайнаар зөвлөгөө үйлчилгээ үзүүлж ажилладаг. Манай хамтрагч их дээд сургуулиудын дийлэнх нь Хятадын 1,2-р зэрэглэлийн хотуудад байрладаг бөгөөд Хэлний бэлтгэл, суурь мэргэжлийн хөтөлбөрөөс эхлээд зэрэг олгох хөтөлбөр (BA, M.A., Ph.D) хүртэлх төрөл бүрийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Стандартчилсан үйл явц, онлайн зөвлөх үйлчилгээ нь хэрэглэгч нарын үнэт цагийг хэмнээд зогсохгүй тэтгэлэгт хамрагдах магадлалыг эрс нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Маш сайн туршлагатай мэргэжлийн зөвлөх байгууллага. Гуанжоу Институтийн үйлчилгээний шийдлүүд нь оюутнуудын амжилтын түвшинг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд тусалдаг бөгөөд тэдний 99 хүртэлх хувь нь хүссэн их сургуульд элсэж, 80 хүртэлх хувь нь тэтгэлэгт хамрагдан суралцаж байна.

Хамтрагч байгууллагууд